Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сантай хамтран "Хүүхэд хамгааллын бодлого"-ыг сурталчлан таниулах хүрээнд бүсчилсэн сургалт Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Алба хаагчдынхаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр газар, нэгж бүрдээ эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхэд харах өрөө, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулан ажиллахаар зорьж байна. Үүний тулд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам, хөтөлбөрийг хэлэлцэн олон талт хэлэлцүүлгийг өрнүүлэв. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар тактик төлөвлөгөө боловсруулан багаар ажиллах сургуулилтыг зохион байгуулж өөр хоорондоо харилцан туршлага солилцов.
Сургалтад оролцсон өмнөд бүсийн таван аймгийн алба хаагчдад Онцгой байдлын eрөнхий газрын дэд дарга,бригадын гeнeрал Б.Ууганбаяр гэрчилгээ гардуулан сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн ажиллаж буй газар, хэлтэстээ хэрэгжүүлэн бусдадаа түгээн дэлгэрүүлж ажиллахыг онцлон хэллээ.
"Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн, төлөвлөлт" сэдэвт сургалт өндөрлөлөө |
|