Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна
7 сар өмнө   368
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдэээгээр маргааш буюу аравдугаар сарын 3-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.
 
Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:
 
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
 
-Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
 
-Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
 
-Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
 
-Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
 
-Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0