Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ
7 жил өмнө   766
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгоны нутаг, Хэрээн гол, Хавчирганы ам,  Их алт гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан болон олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажилллагааг таслан зогсоож албадан буулган, техник тоног төхөөрөмжийг хураажээ.
 
Мөн хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж байсан, нууж далдалсан, экскаватор, тоног төхөөрөмжийг илрүүлэн албадан буулгаж, талбай чөлөөлүүлөх арга хэмжээ авсан байна.
 
Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Хууль бус алт олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох, албадан буулгах тухай” захирамж, хамтарсан аяны хүрээнд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтран ажиллаж, дээрх арга хэмжээг авчээ.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0