Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хурлын арга хэмжээнд ОБЕГ-ын Галын түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан нар оролцож, амжилт хүссэн юм.
Хуралд ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, технологийн их сургууль, ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ШУТИС, УЦУОСШХ, Онцгой байдлын сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, алба хаагч, сонсогч, суралцагчид оролцсон байна.
Тус хурлаар гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, цаашдын чиг хандлага, шинэ санаа, хойшид авч хэрэгжүүлэх инновац, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр олон улсын судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран шинжлэх ухааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хурлын үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулж, эмхтгэл хэвлүүлэхээр боллоо.
“Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо |
|