Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сурвалжилга: Өндөр хурдны интернэттэй, дулаан автобусны буудал
5 сар өмнө   213
Жавар тачигнасан өвлийн хүйтэнд хичээл, ажилдаа явах гэсэн хүүхэд, томчууд автобус хүлээн олон цаг, минут зогсох нь энүүхэнд...
 
Хамгийн хүйтэн хотуудын нэгд тооцогддог нийслэлд маань жижигхэн ч гэсэн хэрэгтэй бүтээн байгуулалт бий болж байгаа нь “дулаан автобусны буудал”. Иргэд, хувийн хэвшлүүд өөрсдийн санаачилгаар хийж, бусдадаа уриалж байгаа энэхүү сайн жишиг энэ удаа 120 мянгатын урагш, хойш чиглэлийн 2 байршил дахь автобусны буудалд хэрэгжиж эхэлсэн байна.
 
Хамгийн гол нь хүн бүрийн хамгийн их хэрэглээ болсон өндөр хурдны интернеттэй, дотроо халуун хүйтнээр үлээх air condition-той тул зун ч тухтай байж болох, шалнаасаа халдаг, 3 давхар шилтэй, шөнөдөө маш гоёмсог асах гэрэлтүүлэг, 24 цагийн гадна дотор камержуулалт, кодтой хаалга, дотроо суух сандалтай иргэдийн ая тухтай байдлыг хангасан орчинтой аж.  
 
 
Энд байгаа иргэдээс сэтгэгдлийг нь тодруулахад: “Дунд голын ойролцоо байдгийг ч хэлэх үү энэ хавь жавар ихтэй, өвөл ер нь л тэвчээр шалгадаг шүү. Ялангуяа хүүхдүүд хүйтэнд удаан зогсохыг харах хэцүү байдаг юм. Ашгүй дулаахан, тохитой буудалтай болжээ”
 
Мөн хичээлдээ явах гээд автобус хүлээж суугаа сурагчид олон байлаа. Автобус хүлээн суугаа 7-р ангийн хүү “Орой хичээл тарах үед утасны цэнэг дуусчихдаг. Харин энд утсаа цэнэглээд бас интернет орж болж байна. Ялангуяа оройтвол ээж аавтай ярих хэрэг их гардаг. Үнэхээр хэрэгтэй буудал байна лээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Дулаахан, тохилгоос гадна иргэд үнэгүй ашиглах өндөр хурдны интернетийг Юнител-ийнхэн байршуулсан тул автобус хүлээхдээ интернетээс хэрэгтэй мэдээллээ хайх, картаа цэнэглэх, дараагийн автобусаа харах боломжтой.

 

Сурвалжилга: Өндөр хурдны интернэттэй, дулаан автобусны буудал
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0