Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Шадар сайд С.Амарсайхан гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 30 ширхэг автомашиныг гардуулан өглөө
2 долоо хоног өмнө   283
Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн анги, салбар нэгжид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг Шадар сайд С.Амарсайхан гардуулан өглөө.
 
Тухайлбал,
Эрэн хайх аврах ангиудад шуурхай албаны ISUZU маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин,
Гал түймэр унтраах, аврах ажиллагааны ISUZU маркийн 2 тонн багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 4 автомашин,
Хүн тээврийн IVECO маркийн 11 хүний суудалтай 6 автомашин,
Эмнэлгийн зориулалттай KIA маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон 2 автомашиныг тус тус хүлээлгэн өгчээ. 
 
 
Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай аж. 
 
Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна гэв. 
 
Энэ хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх зорилт тавьж, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг нарийвчлан тооцож, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.
 
Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттай нэмэгдүүлжээ. 
 
Цаашид 2028 оныг хүртэл 
аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь,
тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь,
гал унтраах автомашины хангалт 65.0 хувь,
холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 
 
Шадар сайд С.Амарсайхан гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 30 ширхэг автомашиныг гардуулан өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0