Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ХӨСҮТ: Коронавирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хүрээний хэв шинжийн вирус зонхилж байна
2 долоо хоног өмнө   190
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
 
ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр" Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дунд түвшинд байна. Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 60-70 орчим хувийг 0-5 насны хүүхдүүд байна. Одоогийн байдлаар 9,640 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 32 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Вирусийн тандалтаар 233 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хүрээний хэв шинжийн вирус зонхилж байна.
 
Түүнчлэн орны ачааллын тухайд нийслэлийн есөн дүүрэгт эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,561 ор ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх нэгдсэн эмнэлэг 300, Сонгинохайрхан дүүрэгт 280, Сүхбаатар дүүрэгт 190, Чингэлтэй дүүрэгт 140, Хан-Уул дүүрэгт 156, Багануур дүүрэгт 113 ор ажиллаж байна. Амралтын өдрөөр нийслэлийн эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүлээн авахад 2,311 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар өссөн. Ийнхүү өвчлөл нэмэгдэж байгаа тул сургууль цэцэрлэгүүдийг шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Учир нь  нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 15-аас доош насныхан эзэлж байна" гэлээ.
 
 
ХӨСҮТ: Коронавирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хүрээний хэв шинжийн вирус зонхилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0