Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ
4 сар өмнө   248
Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулиудын I-II ангийнхан ирэх долоо хоногт хичээллээд амрах бол III-V ангийнхан арванхоёрдугаар 30-наас амрах юм. Мөн дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас амарна. Харин ахлах ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас амарна. Ингэхдээ нийслэлийн сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 27 хүртэл амрах хуваарьтай бөгөөд 27-ноос хоёрдугаар улирлын хичээл эхлэх юм. 
 
Тэгвэл орон нутгийн сургуулийн I-II анги арванхоёрдугаар сарын 23-наас, III-V анги арванхоёрдугаар сарын 30-наас, дунд анги арванхоёрдугаар сарын 30-наас, ахлах анги нэгдүгээр сарын 6-наас нэгдүгээр сарын 20 хүртэл амарна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар улирлын хичээл орж эхэлнэ. 
 
Дашрамд дурдахад ахлах анги буюу X-XII ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 3 хүртэл цахимаар хичээллэх юм.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0