Боловсролын яамнаас Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлжээ.
Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуд нь "Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, аймгийн Онцгой комисс хуралдаж шийдээд Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан, өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцын нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина" гэжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт өндөр байгааг анхааруулж байна. Тодруулбал, улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байгааг мэдээлсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол тус батлагдаж, бүртгэгдээд байгаа юм.
Дундговь, Өмнөговийн Засаг дарга нар хууль зөрчжээ. |
|