Энэ сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болно.
Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч энэ хуралдоролцох юм. Иймд хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв замын дагууд хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат: Энэ бол АСЕМ-ын дараа орох томоохон хурал. Энэ өдөр Буянт-Ухаагаас Шангри-Ла, Энхтайвны өргөн чөлөө, АСЕМ Вилла, Төрийн ордны баруун зүүн тал маш их ачаалалтай байна. Одоогоор 40 гаруй орны зочид төлөөлөгчид ирсэн байгаа. Аль болох олон иргэнийг удаан хугацаагаар зогсоохгүй байх арга хэмжээ бид авна.
Гэхдээ шинээр ямар ч нөхцөл байдал үүсч магадгүй учраас энэ замууд тогтмол хязгаарлалтын хаалттай байна гэж ойлгоорой.
Болж өгвөл хувийн тээврийн хэрэгслээ ашиглахаас татгалзаарай. Яагаад гэвэл Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Үүн дээр нэмээд олон улсын зочид төлөөлөгчид явах учраас зам улам ачаалалтай болно" гэлээ
Маргаашнаас төв замыг хэсэгчлэн хаана |