Үндэсний их баяр наадам “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтоор эхлэхээр боллоо. Энэ талаар өнөөдөр /2018.7.2/ зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Тоглолтод хүүхдийн урлагийн “Яргуй” наадмаас шалгарсан 600 гаруй хүүхэд урлагийн үзүүлбэр үзүүлэх юм байна. “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт долдугаар сарын 9-ний 15.00 цагт МҮЭСТО-нд болох бөгөөд энэ үеэр олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор 40 жилийн ойн нээлтээ хийх ажээ. “Найрамдал” зусланг БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Филатова үүсгэн байгуулсан. Тиймээс зусланг түүний нэрэмжит болгохоор ажиллаж байгаа аж. Мөн энэ сарын 18, 19-нд болох “Найрамдал” цогцолборын ойн арга хэмжээнд Ю.Цэдэнбалын ач охин оролцох юм байна.
Сонирхуулахад, “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтод зориулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 130 гаруй сая төгрөг, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо 20 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлжээ.
Ю.Цэдэнбал агсны ач охин энэ сарын 18-нд Монголд ирнэ |