Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Улсын дээд шүүх Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа
7 жил өмнө   1216

 Улсын дээд шүүх өнөөдөр /2018.07.02/-ийн хуралдаанаар Бүгд найрамдах нам /БНН/-ын дарга болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ. Шүүхээс БНН-ын дарга болон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзжээ. Тиймээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Энэ талаар БНН-ын дарга Б.Жаргалсайханаас тодруулахад “Улсын дээд шүүх яагаад тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй. Манай нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, дүрмээ шинэчилсэн. Тэр хүсэлтийг хүлээж аваагүй бололтой” гэсэн тайлбарыг өглөө.

 

Улсын дээд шүүх Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0