Азийн сайд нарын бага хурал эхлэхтэй холбогдуулан өнөөдрөөс Гэндэн, Сүхбаатарын гудамжийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцох юм.
Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Энэхүү хуралдаанаар орон нутгийн, олон улсын гамшгаас хамгаалах сайн үр дүн, шинэ техник, технологи, инноваци, дэд бүтэц, жендэр гээд маш олон хүрээтэй асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.
А.Цэлмэн
Гэндэн, Сүхбаатар гудамж орчмын замыг түр хугацаагаар хязгаарлана |