Баянхонгор аймагт таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн газартай холбогдож тодруулахад "Энэ сарын 1-ний өдөр таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Сэжигтэн Н-г шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Мөн ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "28 настай Н нь сумын нягтлан бодохын ажилтай. Түүнийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдөр цагдан хорьсон" гэж нэмж хэлэв.
Таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ |