Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
7 жил өмнө   1071

Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д  үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр байранд шалгарлаа. Өнгөрсөн онд тус аймгийн есөн сурагч ЭЕШ-д хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авч байсан бол энэ жил  11 сурагч болон нэмэгджээ. ЭЕШ-д  амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулдаг уламжлалыг Дорнод аймгийн удирдлагууд  2015 оноос жишиг болгон тогтоогоод байгаа юм.

Энэ жилийн хувьд  ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан 11 сурагч, тэднийг шалгалтад бэлтгэсэн 11 багшид  аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг  өчигдөр (2018.07.03)  гардуулан өгчээ.   Шагнал гардуулах үеэр Дорнод аймгийн  Засаг дарга  М.Бадамсүрэн  хэлэхдээ  “Бид хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах учиртай.  Бидний  хүүхдүүд  Монгол Улс болоод  Дорнод нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх билээ. Нийт төгсөгчдөдөө амжилт хүсч, сонгосон  мэргэжлээрээ хичээн суралцаж,  энэ сайхан тал нутагтаа эзэн байж, эх болсон Дорнод нутгаа хөгжүүлэх үйлсдээ, улам хичээн зүтгээрэй гэж захья” гэв.  Тус аймгийн удирдлагууд ЭЕШ-д 800 оноо авсан сурагч бүрийг нэг сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарыг 500 мянган төгрөгөөр шагнан урамшуулдаг ажээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан дараах сурагч, багш нарт шагналыг гардууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: DORNOD.GOV.MN

 

 

ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0