Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй
7 жил өмнө   842

МҮБХ-ний тогоон доторх хэрүүл шуугиан, талцал шийдэгдэхгүй явсаар баяр наадмын хаяанд ирлээ.  Наадамчин олны сэтгэлийг түгшээсэн уг асуудлын талаар МҮОНТ хоёр талыг нүүрэлдүүлэн байж хэлэлцүүлэг өрнүүлж үзсэн. Гэсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй бололтой.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх баяр наадамтай холбогдуулан уриалга гаргажээ. Тэрбээр бөхчүүдэд хувийн эрх ашиг, холбоодын үл ойлголцлоос хамаарахгүйгээр наадамдаа барилдахыг уриалсан байна. Х.Баянмөнх аварга “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Тиймээс холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриалжээ. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавихыг бөхчүүдэд сануулав.

 

Ц.Оргил

 

Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Boloroo [202.21.117.178] 7 жил өмнө
    Naadam saikhan bloh bhaa