Үндэсний их баяр наадмын тасалбарыг өчигдөр буюу энэ сарын 07-ны өдрөөс эхлэн борлуулахаар болсон. Тодруулбал наадмын өмнөх амралтын өдрүүдийг тааруулж буй нь энэ. Тасалбарыг "Дүнжингарав", "Драгон", "Мишээл", Зургаан буудлын "Оргил" төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдаалсан байна. Энэ жилийн тасалбар өнгөрсөн жилийнхтэй адил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрлийн багцаас бүрдэж байгаа аж. Харин эдгээр тасалбарууд өчигдөрхөн борлуулагдаж эхэлсэн ч өнөөдөр дууссан байна.
Наадмын тасалбарын үнэ нэмэгдээгүй 24 мянган төгрөг байсан бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах зарчмаар иргэдэд үйлчилжээ.
Ц.Энх-Оргил
Өчигдөр борлуулж эхэлсэн наадмын тасалбар өнөөдөр дууссан байна |