Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
7 жил өмнө   757

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Тодруулбал, Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбайд гадаад дотоодын зочид төлөөлөгчид, ард түмний аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, иж бүрэн камержуулах, иргэдийн үнэмлэх мандатаар нь нэвтрүүлэх, цэнгэлдэх дотор ямар зохион байгуулалтай байлгах вэ, ард түмний дунд маргаан дагуулдаг бөхийн барилдааныг дэс дараатай бичиж баримтжуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулалттай хийнэ. Мөн хурдан морины гараанаас бариа хүртэлх зайг бүрэн камержуулсан байна.

Мөн хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь бүртгэгдээд гарсан морьдыг маршрутаар явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхэд унагадаг зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой аж.

 

Ц.ОРГИЛ

Цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0