Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Яармагийн шинэ гүүрийг ашиглалтанд орлоо
7 жил өмнө   822

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээлээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.

Ингэснээр Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1 , 2 “ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг  сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой.

Төслийн хүрээнд барьж буй шинэ гүүр нь 250.2 у/м,  20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд  хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм.

Төслийн барилгын ажил 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Ц.ОРГИЛ

Яармагийн шинэ гүүрийг ашиглалтанд орлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0