Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Наадмын өдрүүдийн цаг агаарын төлөв
7 жил өмнө   730

Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байна. Иймд болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

  • Долоодугаар сарын 10-нд ихэнх нутгаар,
  • Долоодугаар сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Долоодугаар сарын 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,
  • Долоодугаар сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Долоодугаар сарын 13-нд ихэнх нутгаар дулаарна.

 

Ц.ОРГИЛ

 

Наадмын өдрүүдийн цаг агаарын төлөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0