Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
-
Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх
-
Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
-
Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх
-
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
-
Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах
-
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
-
Наршилтаас сэргийлэх
-
Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үеэр уснаас сэргийлэх
-
Ахуйн осол гэмтлээс сэргийлэх
-
Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
-
Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх
-
Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
-
Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Гудамжинд ухаангүй, биеэ авч явах чадваргүй байгаа хүнтэй таарвал 103, 102 дугаарын утсанд мэдэгдээрэй |
|