Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Долоон бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
7 жил өмнө   1136

 

Бөхийн холбооны маргаан болон допингтой холбоотойгоор бөхчүүдийн дунд маргаан үүссэн хэвээр байгаа. Тэгвэл Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй болохыг Баяр наадмын комиссоос гаргасан.

Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс тэмцээний үеийн болон гэнэтийн шинжилгээг авч байгаа билээ. Одоогоор 2017 онд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол он гараад мөн хоёр бөх нэмэгдээд байгаа.

Үүнд:

  • 2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас
  • 2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас
  • 2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс допинг илэрсэн байна.

Эдгээр бөхчүүд бөхийн холбооны дүрмийн дагуу улсын их баяр наадамд барилдахгүй юм байна.

 

Ц.ОРГИЛ

Долоон бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0