2018 оны долдугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газар асфальтан замд амины Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн ноцтой осол гарав. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөхөр зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байна.Иймд жолооч нар та бүхэн анхаарах болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Ц.ОРГИЛ
Өчигдөр гурван хүний амь нас эрсэдсэн осол гарчээ |