Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Урамшилт эргүүлийн ажилтнууд гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ
7 жил өмнө   739

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урамшилт эргүүлийн 35-65 насны 50 гаруй ажилтнууд 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил зонхилон үйлдэгдсэн ,анхаарал татсан цэгүүдэд эргүүл хяналтаар ажиллаж унадаг дугуй, халаасны хулгайн хоёр хэргийг газар дээр илрүүллээ.

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн 150 гаруй санамж сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тарааж, хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, амь нас, эргүүл мэндээр хохирох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын тоглоомын талбай бусад газруудын аюулгүй байдалд анхаарч, оршин суугч 319 иргэдэд хулгайлах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн цагдаагийн ажилтан, хэсгийн байцаагч нартай хамтран яриа таниулга хийлээ.

Мөн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу СӨХ-ны 24 удирдлагад хүүхэд хохирч болзошгүй аливаа эрсдэлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чиглэлээр албан мэдэгдлийг хүргэж, хүүхэд, иргэдийн аюулгүй амарч зугаалах, тоглох, үйлчлүүлэх орчны аюулгүй байдалд анхаараагүй газруудыг гэрэл зургаар баримтжуулан алба хаагчдад мэдээлэл өгч ажиллаж байна.

 

Ц.ОРГИЛ

Урамшилт эргүүлийн ажилтнууд гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0