Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Мотоцикльтэй иргэнийг гөрөөтэй андуурч буудсан хэргийг шалгаж байна
7 жил өмнө   626

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны өдрийн 23:30 цагийн үед гол гаталж байсан мотоцикльтой хоёр иргэн рүү гал нээн, нэгийг нь газар дээр нь хөнөөж, нөгөөг нь хэвлийн тус газарт нь хүнд шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн сэжигтэн 47 настай О, 37 настай С нарыг саатуулан шалгаж байна.

Хэргийг үйлдсэн этгээдүүд байцаалт өгөхдөө "Гөрөөс агнахаар явж байсан. Гол гаталж гарч ирсэн мотоцикльтой иргэдийг гөрөөстэй андуурч гал нээсэн" гэж мэдүүлжээ. Хэргийг үйлдсэн сэжигтнүүд болон хохирогчид бүгд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэд бөгөөд хэвлийн тус газраа шархадсан иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сэжигтэн 47 настай О, 37 настай С нарыг саатуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар бүлгийн 10-ын 1-д зааснаар бусдын амь насанд халдсан хэрэгт буруутгахаас гадна хориотой ан хийх гэж оролдсон, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан эсэхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

 

Ц.ОРГИЛ

Мотоцикльтэй иргэнийг гөрөөтэй андуурч буудсан хэргийг шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0