Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагтай хамтран “Чингис хаан” дууны клипийг хийхээр боллоо
7 жил өмнө   972

Монгол Улсын Засгийн Газрын урилгаар Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагийн ахлагч Вольфганг Хайкел энэ сарын 18-ны өдөр Монгол улсад ирэхээр болжээ. Тус хамтлагийн 40 жилийн ой ирэх жил тохиох гэж буйтай холбогдуулан Хэнтий аймгийн Дадал суманд сүндэрлэх “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Тэрээр Монгол улсад хийх айлчлалынхаа үеэр тус төсөл хэрэгжих түүхэн дурсгалт газартай танилцахаас гадна “Херо энтертаймент” студитэй хамтран 1979 онд дэлхийн хит болж байсан “Чингис хаан” дууны клипийг шинэчлэн Монгол ахуйд дахин бүтээхээр болжээ. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын алдарт “Dschinghis Khan” хамтлагтай уулзах үеэр Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, гольф, хөлбөмбөгийн талбай, хүүхдийн чөлөөт цагийн цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ажээ.

 

Ц.ОРГИЛ

Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагтай хамтран “Чингис хаан” дууны клипийг хийхээр боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0