Өнгөрөгч сард АНУ-ын Эрчим хүчний яамнаас МХЕГ-тай Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр суурилуулагдах таван тэрбум 276 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, ашиглалтад орох юм байна.
АНУ-ын Эрчим хүчний яамны Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгч, сургагч багш нар цацрагийн хяналтын улсын байцаагч нар төхөөрөмжийг суурилуулах аж. Түүнчлэн сургагч багш нар цацрагийн хяналтын улсын нарыг мэргэшүүлэх, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх (T3) сургалтыг долдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах юм.
Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэлэхдээ “АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжиж байгаа “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой. Манай орны байнгын болон түр ажиллагаатай хилийн бүх боомтууд дээр цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, байцаагч, мэргэжилтэнүүдийг сургах, мэргэшүүлэх саналыг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Ц.ОРГИЛ
АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хөшигийн хөндийд 5.3 сая долларын төхөөрөмж суурилуулна |