Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
7 жил өмнө   888

Энэ сарын 28-нд “Элэг хамгаалах дэлхийн өдөр” тохиох гэж байна. Тус өдрийг угтаж долдугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгөөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусыг үнэгүй оношлох юм байна.

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насны хүн амын дунд өндөр байна. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт их байгаагийн үндсэн шалтгаан нь В, С вирусын тархалт, архины хэт хэрэглээ, төрөл бүрийн шалтгаантай элэгний хатуурал, архаг үрэвсэл их байгаатай холбоотой байдаг аж.

Хожуу үедээ оношлогдож буй шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалт тааруу, оношлогооны багаж төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ муутай зэрэг шалтгаануудаас үүдэлтэй юм байна.

 

Ц.ОРГИЛ

Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0