Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шатсан цэцэрлэгийн барилгын ажил ирэх намар дуусна
7 жил өмнө   706

Өнгөрсөн өвөл Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг халамжийн “Номин” цэцэрлэгийн байр галын аюулд өртсөн харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. Хөхөө өвлийн хүйтэнд орон байргүй болсон хүүхдүүдэд туслах, цэцэрлэгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах сайн санааны аян тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга М.Энхболдын уриалгаар Төв аймаг даяар өрнөж, эхний ээлжинд түр байраар хангаж, орон нутгийн иргэд, байгууллагууд хандив тусламжид нэгдсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Номин” цэцэрлэгт нэн шаардлагатай эд хогшил, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжүүд олгуулах ажлыг зохион байгуулж, цэцэрлэгийн байрыг шинээр барьж босгоход зориулан хандивын данс нээж, өөрөө эхний хандивыг өргөсөн билээ.

2018 оны долдугаар сарын 5-ны өдөр хандивын дансанд цугласан сэтгэлийн өргөлийг “Номин” цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн өглөө. Мөн хандивын аянд нэгдсэн иргэд, байгууллагын төлөөлөлд УИХ-ын даргын ТАЛАРХАЛ-ыг гардуулав.“Номин” цэцэрлэгийн шинэ байрны бүтээн байгуулалт аль хэдийн эхэлсэн бөгөөд ирэх намар гэхэд шинэ байрандаа нүүж орох юм байна.

 

Ц.ОРГИЛ

Шатсан цэцэрлэгийн барилгын ажил ирэх намар дуусна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0