Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
7 жил өмнө   615

Манай орны ихэнх гол мөрөн нуурууд олон жилийн дунджаас давсан байдалтай байна. Зарим голууд үерийн болон үерийн аюултай төвшинг даваад байгаа. Ойрын өдрүүдэд орсон хур тунадасны хэмжээ их байсан тул ийнхүү усны төвшин огцом нэмэгдэж үерлэх шалтгаан болсон аж.

Өнөөдрийн байдлаар Увс нуурын савын Чигж,  Баруун Түрүү, Хархираа зэрэг голын усны төвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см  нэмэгдэж, мөн Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Онон, Хэрлэн голын эхээр үерийн төвшин 5-40 см, Мянгат сум орчимд 30 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Борнуур зэрэг голын савд 10-22,5 мм тунадас орсон. Дээрх дурдсан гол мөрнүүдийн төвшин дахин нэмэгдэх хандлагатай байгаа тул үер усны аюулаас  сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

 

Голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0