E-Mart худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарчээ.
''Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна'' гэсэн дуудлагыг 02:04 цагт /2018.01.29/ ирүүлсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна.
Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатсан аж.
Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй ба Онцгой байдлын албаныхан 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
E-MART ХУДАЛДААНЫ ТӨВД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ |