Хуваарь ёсоор бол өнөөдөр Засгийн газар хуралдах ёстой. Гэхдээ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болохгүй. Учир нь зарим сайд нар нь амарч эхэлсэн гэх мэдээлэл байна.
Засгийн газар зуны хугацаанд амрахгүй ажиллана гэж байсан боловч даваа гаригаас эхлэн зарим сайд нар амраад эхэлсэн бөгөөд сайд нар долдугаар сарын 30-ныг дуустал амраахаар болжээ.
Харин Уул уурхайн сайд болон Сангийн сайд нар амрахгүй ажиллаж байгаа гэнэ. УИХ-ын хаврын чуулганхаалтаа хийхээс өмнөхөн Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн IPO гаргах бэлтгэл ажлаа хангах учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Сангийн сайд нар толгой өөд татахгүй их ажилтай байгаа аж.
Харин бусад сайд нарын тухайд энэ сардаа амраад ирэх сарын эхээр ажилдаа орох бололтой.
Ц.ОРГИЛ
Зарим сайд нар амарсан учир засгийн газар өнөөдөр хуралдахгүй |