Өчигдөр Өмнөговь аймгийн төвөөс баруун хойшоо 25 км орчмоос хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, биедээ ямар нэгэн шивээсгүй, 30-35 насны, махлагдуу, эрэгтэй хүний цогцос олджээ.
Энэ талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд өчигдөр олдсон уг цогцос тус аймгийн Ноён сумын уугуул иргэн Г болохыг тогтоосон байна.
Ямар учир шалтгааны улмаас иргэн Г тус газарт явж байсныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Өмнөговь аймагт усны төвшин 5-40 см-ээр нэмэгдсэн тул иргэддээ аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлжээ.
Ц.ОРГИЛ
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэнийх болохыг тогтоожээ |