Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Торгоны зам ба Нүүдэлчид” ОУЭШБХ-д 12 орны 40 гаруй эрдэмтэд оролцож байна
7 жил өмнө   724

Өнөөдөр 09:00 цагт Архангай аймгийн “Майдар сан”-гийн жуулчны баазад “Оюунлаг Архангайнхан” эрдэм, шашин, соёл урлагийн арга хэмжээний нэг болох “Торгоны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлжээ. ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус хуралд 12 орны 40 гаруй эрдэмтэд оролцож буй юм байна.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ “Торгоны зам” нь манай тооллын өмнөх 115 оноос XIII зууныг хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан бөгөөд уг замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл, шинжлэх ухаан, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү чиглэн “зорчиж” байсан нь дэлхийн болон Монголын түүхнээ бичигдсэн байдаг.

Дээрх эрдэмтэд, судлаачид нүүдэлчдийн уламжлал, түүх, соёл, зан заншлыг өнөөгийн өндөрлөгөөс дүгнэн хэлэлцэж, орон нутгийн хөгжил, бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна” гэж онцолжээ.

 

Ц.ОРГИЛ

Торгоны зам ба Нүүдэлчид” ОУЭШБХ-д 12 орны 40 гаруй эрдэмтэд оролцож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0