АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баяртай уулзаж буйг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд тараад байна. Энэ талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр” АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан
Иймээс Төрийн албаны тухай хууль, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн дагуу ажлаас нь халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан гэх тайлбарыг өгч байна.
Харин тухайн уулзалтын тухайд “2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй” гэжээ.
АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг гэдгийг мөн онцолжээ.
АТГ хяналтын камерын бичлэгийг дэлгэсэн албан хаагчаа халжээ |