Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Замын цагдаагийн албаны “Чадварлаг хамт олон 2018” тэмцээний шилдгүүд тодорлоо
7 жил өмнө   681

Замын цагдаагийн алба Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран  өчигдөр /2018.07.18/ Замын цагдаагийн албанаас “Чадварлаг хамт олон-2018” шалгаруулах цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид урлаг, спорт, мэдлэг, чадвараараа нийт арван төрлийн тэмцээнд долоон сарын хугацаанд өрсөлдөж өнөөдөр сүүлийн төрөл болох “Аха” тэмцээн явагдаж нийлбэр дүнгээ гарган аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж.

Тэмцээнд тус албаны нийт 19 харьяа газар, хэлтэс, нэгжийн 11 багийн тамирчин, алба хаагчид сагсан бөмбөг, билльярд, гар бөмбөг, дартс, ширээний теннис, усанд сэлэлт, дуу яруу найраг, албаны шуурхай бэлэн байдал, хөл бөмбөг, АХА гэсэн төрлөөр өрсөлдөв.  Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 32 оноогоор таван хэлтсийн хамтарсан “Оргил” багийн хамт олон, хоёрдугаар байранд 38 оноогоор Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, гуравдугаар байранд 49 оноогоор Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон шалгарлаа.  Тэмцээнд амжилттай оролцсон хамт олон гэр бүлийн гишүүдийн хамт Гадаад улс болон эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичиг, цом, өргөмжлөлөөр шагнагдсан байна.

 

Ц.ОРГИЛ

 

Замын цагдаагийн албаны “Чадварлаг хамт олон 2018” тэмцээний шилдгүүд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0