Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
7 жил өмнө   670

ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд ирэх онд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөжээ.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзсан бөгөөд тэрбээр энэ талаар хэлжээ.

“Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялан тоглолт xийx юм байна. Тоглолт Япон Улсаас эxэлж Бразилд дуусаx бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад ирэх юм байна.

ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болж байсан “Чингис хаан” дуугаа дүрсжүүлэхээр иржээ. Клипний зураг авалтыг “Херо Энтертайнмент” хийх юм.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Чингис хаан” хамтлагийг “Найрамдал” медалиар шагнажээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0