Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
7 жил өмнө   719

Нийслэлийн иргэдийг бухимдуулж буй нэг асуудал зам дээр тогтсон усыг зарим жолооч явган зорчигч руу санаатайгаар цацдаг явдал юм. Сүүлийн хэдэн өдөр бороо их орж байгаатай холбоотойгоор нэгэн мэдээлэл сошиалд тарсан.

Тодруулбал хэрэв хэн нэгэн жолооч тан руу санаатайгаар ус цацсан тохиолдолд та Замын цагдаагийн газрын утас болох 93021124 болон 124 дугаарт залгаж, тус машины улсын дугаарыг хэлж гомдол мэдүүлэх боломжтой юм байна. Таны гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгаж тухайн жолоочид хариуцлага тооцон торгох арга хэмжээ авах журамтай хэмээсэн байв.

Бид эл мэдээлэл үнэн эсэх, үнэхээр жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч байгаа эсэхийг Замын цагдаагийн албанаас тодрууллаа. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл ярихдаа “Замын цагдаагийн алба одоогоос 5-6 жилийн өмнө дээрх утсанд ирсэн гомдол мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэж байсан. Иргэд хуучин мэдээлэл шэйрлэж тараасан юм билээ. Харин одоо хэрэгжиж буй Зөрчлийн шинэ хуульд ус цацсан жолоочийг ингэж тэгж шийтгэнэ, торгоно гэсэн ямар нэг заалт байхгүй.

Хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Гэхдээ ус цацсаны улмаас иргэн хүн ямар нэг байдлаар хохирч байгаа учраас энэ төрлийнх зөрчилд ямар арга хэмжээ авбал зохих талаар асуудлыг ярилцаж байгаа. Сүүлийн хэдэн өдөр манай жижүүрийн  93021124 болон 124 дугаарт иргэдээс маш олон дуудлага, гомдол ирсэн байсан. Гэвч тэдэнд арга хэмжээ авах боломж одоогоор алга” гэв.

 

Ц.ОРГИЛ

М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0