Иргэн Л.Баасанноров цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэжээ. Тэрээр нийгмийн хариуцлагаа дээдлэн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлж, иргэдийн амар тайван байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан байна.
Л.Баасаноров хэлэхдээ “Урин дулааны цагт иргэд гол, усанд эндэх тохиолдлууд гарч байгаад санаа зовж, өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээсэн. Цагдаагийн алба хаагчид маань энэ завийг ашиглан голын урсгал дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэвэл тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр болно гэж бодсон” гэжээ.
Он гарсаар долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээд буй юм.
Ц.ОРГИЛ
Иргэн Л.Баасаннорв цагдаа нарт завь бэлэглэлээ |