Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
7 жил өмнө   1192

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нэг давхар сүүлийн хоёр өдөрт орсон ширүүн борооны улмаас усанд автжээ. Үүний улмаас Австрийн Засгийн газрын гурван сая ам.долларын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтсэн байна. Уг аппаратыг засахад 400 орчим мянган ам.доллар шаардлагатай гэдгийг албаныхан мэдээлэв. Хавдар судлалын үндэсний төв эл аппаратыг энэ жил ашиглалтад оруулж, эмчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөж байжээ.

Хорт хавдар эмчилдэг туяаны аппарат нь хэт ягаан туяа цацруулдаг учраас зоорийн давхартаа төхөөрөмжийг байрлуулаад байсан юм байна. Бид энэ талаар ХСҮТ-өөс тодруулахад “Нийслэл сүүлийн хоёр хоногт орсон ширүүн аадар борооны улмаас маш нарийн технологитой туяа аппаратыг суурилуулдаг суурь нь гэмтсэн. Гарсан гэмтлийг Монгол Улсад засварлах боломжгүй, гадны мэргэжилтнүүд засна. Маргааш Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулна” гэв.

Хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг ийм аппарат Монголд ганц байдаг юм байна.

 

Ц.ОРГИЛ

 

Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0