Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
7 жил өмнө   675

Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өнөөдөр 08:00 цагийн үед ноцтой осол гарчээ. Тодруулбал, Тоёота Приус маркийн автомашин хурд хэтрүүлж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ.

Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа аж. Тухайн ослыг харсан гэрчийн хэлснээр “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэжээ.

Осол гарсан газар Замын цагдаагийн алба үзлэг шинжилгээ хийж эхэлжээ. Иргэд та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Ц.ОРГИЛ

Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0