Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монголд 9.6 мянган гадаад иргэн ажиллаж байна
7 жил өмнө   620
Зургаадугаар сарын 30-ны байдлаар манай улсад 92 орны 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
 
Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 орноор өсөж, ажиллагчид 1.1 мянган хүнээр буурчээ.
 
Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 9 мянга нь эрэгтэй, 0.6 мянга нь эмэгтэй байна. Тэдний
 
69 хувь нь БНХАУ,
4.4 хувь нь Австрали,
3.3 хувь нь БНСУ,
3.1 хувь нь ОХУ,
2.6 хувь нь АНУ,
2.2 хувь нь БНСВУ,
1.8 хувь нь Филиппин,
1.7 хувь нь Канад,
1.4 хувь нь Англи,
9.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.
 
 
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, 2018 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар, дүнд эзлэх хувиар
 
Өмнөх оны мөн үеэс манай улсад хөдөлмөр эрхэлж буй
 
Австрали иргэд 91 (27.7%),
Филиппин Улсын иргэд 88 (2.1 дахин их),
БНСВУ-ын иргэд 49 (29.7%),
Англи Улсын иргэд 36 (37.1%),
АНУ-ын иргэд 8 (3.3 %) хүнээр өсөж,
харин
 
ОХУ-ын иргэд 167 (36.0%),
БНХАУ-ын иргэд 131 (1.9%),
БНСУ-ын иргэд 18 (5.3 %),
Канад Улсын иргэд 11 (6.1%) хүнээр тус тус буурчээ гэж ҮСХ-ноос мэдээлэв.
 
Монголд 9.6 мянган гадаад иргэн ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0