Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 тоот “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд 100,000 хүн ам тутамд нэг цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулахаар батлагдсаны дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 699, 700 дугаар тушаалаар захиргаа удирдлагын алба, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх ажилтан гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Улмаар 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/294 тоот тушаалаар дарга, эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, төлөвлөлт, зохион байгуулалт, нийтийн хэв журам хамгаалах тасаг, 100 айл, 7-н буудал, Бэлх дэх цагдаагийн дэд хэсэг, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтан гэсэн бүтэцтэйгээр өөрчлөн зохион байгуулсан.
Тус хэлтэс нь батлагдсан орон тоо, бүтцээрээ 751 мянган га талбайтай, 21588 өрхийн 93079 оршин суугчтай дүүргийн 9-20 дугаар хороонд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дүүргийн 9-20 дугаар хороо нь 1287 аж ахуй нэгж, байгууллага, 5 их дээд сургууль, 8 ерөнхий боловсролын сургууль, 1 оюутны дотуур байртай ба зүүн талаараа Баянзүрх, баруун талаараа Чингэлтэй, урд талаараа Сүхбаатар дүүрэг, хойд талаараа Төв аймгийн Батсүмбэр сумтай хил залгаа оршдог.
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүргийн хүрээнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар иргэд, байгууллагаас 3812 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан ба эдгээрээс 1285 гэмт хэргийн шинжтэй, 2400 орчим нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байлаа.
Эхний хагас жилийн хугацаанд ирсэн нийт 3812 гомдол мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 52.1, хувиар буурсан байх ба, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 68.1 хувиар буурч захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 2.3 дахин өсчээ.
Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 15.6 хүнд гэмт хэрэг 2.2 дахин өссөн дүнтэй байна.
Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг төрлөөр нь ангилвал хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр нэг үйлдэгдсэн бол хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 10, хүний эрүүл мэнд халдажгүй байдлын эсрэг 204, хүчиндэх 14, хүний халдашгүй, чөлөөтэй байдлын эсрэг 2, тээврийн хэрэгсэл хулгайлах 6, халаасны хулгай 24, дээрэмдэх 78, залилах 98, хөрөнгө завших 5, алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл хөрөнгө мал завших 30, тээврийн хэрэгсэл зөврөөшөлгүйгээр авч явах 2, эд хөрөнгө устгах, гэмтээх 15, эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 2, мал хулгайлах 7, эдийн засгийн 6, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг 7, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17 хэрэг гарч, нийт үйлдэгдсэн хэргийн 53.0 хувь буюу 574-ийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ.
Тус хэлтсээс 2018 оны эхний хагас жилд нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр “Тэнэмэл”, “Эргүүл шалгалт”, “Холболт-Нээлт-Хаалт”, “Дэн буудал”, “Ломбард”, “Шингэрүүлсэн шатдаг хий”, “Сэрэмжилье-Нэгдье”, “Эх орон-Аюулгүй амьдрал” зэрэг 8 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиласан ба дээрх арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар явж, шөнийн цагаар цаг хэтрүүлэн, зөвшөөрөлгүй ажиллаж байгаа түргэн үйлчилгээний цэг, дэн буудал, саун массаж, цахим тоглоомын болон баар цэнгээний газруудын үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгуулан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг 21, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 3 дэн буудлыг илрүүлсэн.
Түүнчлэн бусдад утаат тамхи татах боломж олгосон 21, утаат тамхи ширхгээр худалдан борлуулсан 3, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 1, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үедээ согтууруулах ундаа худалдан борлуулсан 1, амрах өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн 1 дэн буудал, цаг хэтрүүлэн ажилласан 3 цахим тоглоомын газар нийт 45 зөрчлийг илрүүлэн, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараар материалжуулан шалгуулж, 6.610.000 төгрөгөөр торгож хариуцлага тооцлоо.
Тус хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хэв журмын урамшуулалт эргүүл” ажиллуулах журмыг санаачилсан ба дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүлийг ажиллуулах журам”-г батлуулж, хэв журмын урамшуулалт 100 эргүүлийг ажиллуулж эхэлсэн.
Тус цагдаагийн хэлтсээс Цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэлтсийн 74 ажил, арга хэмжээ бүхий 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлж байна.
Ц.ОРГИЛ
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 68.1 хувиар буурч захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 2.3 дахин өсчээ |