Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
7 жил өмнө   1587

Энэ сарын 25-ны өдөр буюу зуны адаг сарын шинийн 13-ны лусын буулттай, рашааны барилдлагатай өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдээс Хөвсгөл далайн их тахилгыг хийх юм байна.

Их тахилгад Мөрөнгийн хүрээний 40 орчим лам хувраг хүрэлцэн очиж, лусын номууд уншиж, сэржим өргөж, даллага авах ба тахилгад оролцож буй иргэдийн хүссэн номыг газар дээр нь уншиж, Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирах ажээ.

Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн Ловон лам М.Мөнхбат “Сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд лам хуврагууд сан тавьж, ном уншиж байсан боловч энэ жилийн хувьд эрт дээр үеийн Хөвсгөл далайг тахидаг байсан хуучны дэг ёсыг сэргээж анх удаа их тахилга үйлдэхээрээ онцлог” гэж хэлсэн байна.

Тус их тахилгад хүрэлцэн очсоноор цэнгэг тунгалаг, ариун тансгаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл Хөвсгөл далайгаасаа эрч хүч авч, буянаа арвижуулан номын дуунд даган баясах боломжтой юм байна.

 

Ц.ОРГИЛ

Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0