Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АТГ эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг хууль зөрчсөн гэж үзлээ
7 жил өмнө   902

Л.Оюун-Эрдэнэ гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-т бичиг хүргүүлж хаврын чуулганы дараагаар ээлжит бус чуулган зарлах тухай ч хөндсөн билээ. Харин АТГ аль эрт “60 тэрбум”-ын гэх бичлэгийг шалгаж үзээд гэмт хэргийн шинжгүй хэмээх дүгнэлт гаргасан.

Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч "60 тэрбум"-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, мөн АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм.

Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой юм.

 

АТГ эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг хууль зөрчсөн гэж үзлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0