Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Архивын тухай хуулийг шинэчлэн өөрчилж УИХ-д өргөн мэдүүлнэ
6 жил өмнө   803
Засгийн газраас архивын тухай хуулийг шинэчлэн өөрчлөхөөр болжээ. Монголын төрийн болон төрийн бус бүх байгууллага, ажилтан, иргэн бүр өөрсдийн архивыг хөтөлж бүртгэх болсон. Ингэснээр архивын баримтын үнэ цэнэ өсч эргэлтэнд орж, тэр бүхнийг дагаад архивын лавлагааны ачаалал нэмэгдсэн байна.
 
Хэдий тийм ч төрийн бусад байгууллагад хэдийнэ нэвтрээд буй цахимжилт, нэг цэгийн үйлчилгээ өнөөг хүртэл архивын байгууллагад байхгүй байгаа юм. Энэ хэрээр үйлчилгээний чанар доголдож, иргэд лавлагаа авахаар дугаарласан хэвээр байна.
 
Нөгөө талаасаа архивын баримт нь бүгд түүх болон үлдэх учир тэр бүхнийг бүрэн бүтэн, үнэн зөв авч үлдэх учиртай архивын үйл ажиллагааг зохицуулж буй Архивын тухай хуулийн заалт зүйлүүд одоо мөрдөж буй зарим хууль тогтоомжтой уялддаггүй болжээ. Энэ хуулийг 1998 онд баталснаас хойш нэмэлт өөрчлөлт оруулаагүй аж.
 
Тиймээс архив бүртгэл хөтлөл дээр гарч буй зөрчил дутагдлыг шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн заалтууд бүхэлдээ цаг үетэйгээ нийцэхгүй байгаа гэсэн. Иймд Архивын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж өөрчлөх гэж байна. Өөрчлөхдөө хуучин Архивын албан хэрэг хөтлөлтийн хуульд албан хэрэг хөтлөлтийн талаар хоёрхон заалт байсныг одоо шинэчилсэн найруулгаар тусдаа бүлэг болгон оруулж байгаа аж.
 
Шинэчилсэн хуульд байгууллагын үйл ажиллагаанд баримтлах албан хэргийг хөтлөх зүйл заалтыг оруулж, үйл ажиллагааг хэрхэн зөв бүртгэн хөтлөж баримтжуулж түүнийгээ архивлах зэргийг тусгахаар болжээ.
Архивын тухай хуулийг шинэчлэн өөрчилж УИХ-д өргөн мэдүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0