Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БЗД-ийн Тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалсан хэрэг гарлаа
7 жил өмнө   1268

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалжээ. Тодруулбал, тус дүүрэгт ажилладаг алба хаагчид “Б.Амартүвшин даргыг хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн бөгөөд одоогоор цагдаагийн алба хаагчид ирж, хамгаалалт гараад байгаа юм байна.

Энэ талаар “Б.Амартүвшин даргыг өрөөнд нь хутгалсан нь үнэн. Тэр дороо эмнэлэг авч явсан. Илүү тодорхой зүйлийг мэдэхгүй байна” гэсэн мэдээлллийг баттай эх сурвалж өглөө. Харин тус дүүргийн Хэвлэлийн албанаас "Дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон бөгөөд одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг юм.

 

 

Ц.ОРГИЛ

БЗД-ийн Тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалсан хэрэг гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0