Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
6 жил өмнө   819

МАН-ын Удирдах зөвлөл маргааш /2018.08.01/ хуралдахаар болжээ. Одоогоор хурлын цаг тодорхойгүй байна. Тус хуралдаанаар МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах эсэх асуудал яригдах болов уу гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ намын гишүүдээс хэд, хэдэн асуудлаар санал шүүмжлэл ирж, эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн. Тодруулбал, тодорхой албан тушаал дээр тохиолдлын шинжтэй хүмүүс томилогдсоноор намын нэр хүндэд сэв суулгаж байна. Тиймээс намын боловсон хүчний бодлого дээр онцгой анхаарал хандуулах.

Сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан нэг асуудал бол намын нэр орсон үнэн худал нь мэдэгдэхгүй '60 тэрбум'-ын асуудал дээр намын гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж байгаа. Энэ асуудлыг нэг тийш нь болгох.

Хэрэв намын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд оффшор данстай холбогдсон байх юм бол үүнийг зохих хууль хяналтын байгууллагууд нь нэн яаралтай шийдвэрлэх. Ямар нэгэн асуудал байхгүй бол энэ хүмүүс холбогдолгүй гэдгийг ил тод зарлаж, гишүүдийн нэр төрд сэв суулгахгүй байхыг онцгой анхаарах.

Зарим гишүүдийн нэр хүндийг мэдээллийн хэрэгслээр гүтгэх асуудлыг намын байгууллагууд, намын ерөнхий хороо анхааралдаа авах гэх мэт санал шүүмжлэл нэлээн гарсан. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа гэсэн билээ.

 

Иймээс Удирдах зөвлөлийн хурал нэлээн олон асуудал хэлэлцэж мэдэхээр байна.

А.ЦЭЛМЭН

МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0