Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Эрдэнэбат: Тавантолгой ордын толгой компанийг иргэдийн хяналтад байлгах ёстой
6 жил өмнө   494

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцлоо. Тэрээр энэ үеэр "Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Өөрөөр хэлбэл, энэ төслийг УИХ 10-хан хоногийн дотор хэлэлцлээ. Тогтоолд түүхий зүйл олон бий. Үүнийг бид эрх баригч намтай хамтарч зөв болгохын төлөө ажилласан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашигтай ажиллуулах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Тиймээс бид Тавантолгойн орд болон бусад ач холбогдол бүхий стратегийн орд газрын асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэлэлцээрийн ширээний ард суухад Засгийн газрын холбогдох сайд нар, Ажлын хэсгийн өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Бид нэг л зүйлийг ойлгосон. Тавантолгойг нээлттэй компани болгох гэж байгаа бол толгой компанийг нь иргэдийн мэдэл, хяналтад байлгах ёстой. Улмаар баялгаас нь ашиг хүртэх Үндсэн хуулийн заалт руугаа орох нь зөв юм" хэмээн онцоллоо

А.ЦЭЛМЭН

Д.Эрдэнэбат: Тавантолгой ордын толгой компанийг иргэдийн хяналтад байлгах ёстой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0