Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо
7 жил өмнө   758

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдсон. Уг албан тушаалын сул орон тоо гарснаар Монгол Улсын Засгийн газраас энэ оны зургадугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн.

Тус албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан юм.

 

Ц.ОРГИЛ

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0